paradigm

November 03, 2006

paradigm 2

Хүн өөр хүнд итгэж байгаа хирнээ өөртөө итгэхгүй байна гэвэл энэ нь ямар ч логикгүй үг болохсон. Өөртөө итгэхгүй байгаа хүн, өөрийн сайн сайхан чанарт итгэхгүй байгаа хүн яаж ч өөр хүнд итгэх билээ. Энэ нь өөртөө итгэдэггүй хүн бас өрөөл бусдад итгэж чаддаггүйг харуулж байгаа юм.Энгийн жишээ аваад үзье: "Би түүнд итгэж байна, өөрөөсөө ч илүү итгэж байна. Тэр бол сайн хүн.Би түүнд тохирохгүй, би гологдох байх." -Энэ их хачин санагдахгүй байна уу?

Үнэн хэрэгтээ бол би чамд огт итгэхгүй байна гэсэн үг юм.
Чи түүнд итгэхгүй байгаа юм. Чи түүнийг өөрийг чинь тооно гэж итгэхгүй байгаа хэрэг. Түүнд байгаа сайхан чанаруудыг үгүйсгэж байгаа хэрэг. Чиний Эго бас тийм том асуудалтай байгаа хэрэг.

October 29, 2006

Well... a million thanks, Nana. Өдөр болгон блогдож чадахгүй байх аа, гэхдээ үе үе нэг цаддаг гэгчээр боломжоороо блогдоно оо. Завгүй байна гэх нь үнэндээ хувийн зохион байгуулалт муутайгаа харуулж байгаа юм шиг санагдаад тэгж хэлэхээс ичээд байдаг юм.

Есүс агаагийн шүүх өдөр энэ ертөнцөд ирэхэд хэн аврагдахгүй байхийн бэ?

Парадигмын шилжилтийнхээ тухай чиний бичсэнийг уншаад таалагдсан тул парадигмдахаар шийдсэн шүү, blablabla..bla... Бас title-gui yavdgiig chin duuraih ni zuv yum baina, blabla...dandandan...

Саяхан нэг нөхөртэй баахан буу халсан, Nana, чиний хэлдэг үнээр байсаан, хүнд өөрийн гэсэн зам байдаг гэж. Тэр уран зохиолч нөхөр уншиж байхдаа үс сахал нь хэт хурдан ургаж байгааг, яагаав нөгөө алдартай гарын алганы мэдрэмж бас, нүүр царайгаа тунгалаг болж байгааг мэдэрдэг гэнээ. Мэдрэмжийн тухай ярисаар байгаа л өндөрлөлөө шд.
Харсан чинь бичсэн зүйл маань дан 2-р биенд хандсан байхиймаа, за за дараагийн удаа засрах байх гэж найдаж байна.
Яагаад сонгодог болдог талаар бас л мэдрэмж дүрслэгддэг тул сонгодог болж байгаан. Энэ талаар яг санаа нийлдэг байшд. Тэр дан зэвэрсэн хадааснууд тэгшилж 6 модон байшин өөрөө барьсан гэнгүүт л зэвэрсэн хадаас, мадаас, үйлдлүүд, Толстой санагдаал, яг тэгсэн чинь мань хүн Толстой гээл ярьдаг байштээ. Тэр ч ёстой цагаан гартай нөхөр дөө, аав ээж нь их сургуулийн багш, Монголдоо нэртэй доктор хүмүүс дээ. Тэр 32-33 настайгаасаа жинхэнэ мэдрэмж эхэлсэн гэж байна лээ, одоо 38 орчим , магадгүй 40 настай байх . Тэрний мэдрэмж хурц байна шүү, тэрний зам уран зохиол байжээ.


Бид алуурчныг ч буруутгах хэрэггүй юм. Архичин хүн далд ухамсартаа өөртөө ч мэдэхгүйгээр амьдралын утга учрыг ойлгочихсон байдаг учраас л амгалан архиа уугаад явдаг байх шүү, эрх мэдэл, алдар нэр, эд хөрөнгийг тэр өөрийн ороогүй гүн түвшиндөө ухамсарлачихсан явдаг ч юм бил үү?

Эрчүүд эмэгтэйчүүдээс болж галзуурах дөхөж байдгийг, эмэгтэйчүүд эрчүүдээс үхтэлээ дүүжлэгдсэн байдгийн утгагүйг, бас хайр ялгаварлалгүй байдаг тухай аль уже бид мэтээс түрүүнд, энд ирэх үед нь л програмчлагдсан учраас лей бүсгүйчүүд эрчүүдийг ойшоодоггүй байх .Тэгвэл тэд агуу байж таарна. Нээрээ нөхрөө хайрлаж чадахгүй хартай бүсгүй байхаас илүүтэйгээр, төсөөлөгдөшгүй дээд хайраар өөр нэг эмэгтэйг хайрлаж, хайрын туршлагыг оюун санаандаа бий болгож чадаж байгаа ч юм бил үү гэж бодогдов. Тэгвэл түүнийг буруутгах эрх хэнд байх юм бэ? Хэрэв яг тэгж чаддаг бол, энэ зам нь ухаарал, хайр өгч чаддаг бол өөрийгөө буруутгах, ичиж зовох гутрах хэрэг хэнд ч, архичинд, гэмт хэрэгтэнд ч, ер нь хэнд ч байхгүй бус уу, бусдын өмнө хэн байх нь бус, өөрөө өөрийнхөө дотор хэн байж чадах нь л сонин.
Хэн ч миний тухай юу гэж ч ярьж байсан, надад их л нөлөөллөө гэхэд би шоолж биш харин зүгээр л инээнэ дээ.
Өсөхгүй харин хөгширч яваа хүмүүс гунигтай мэт санагдавч тийм үзэгдэл байхгүйд итгэдэг. Есүс агаагийн шүүх өдөр энэ ертөнцөд ирэхэд хэн аврагдахгүй байх юм бэ? Шал худлаа наадаг байхгүй юу, бүгд л архиа уугаа л, завхайраа л, эд хөрөнгөнд шунаа л, авилга аваа л энэ хорвоо дээр нүгэл үйлдээ л яваад байгаа биш л байхгүй юу, тэр чинь зам нь болохоос түүний мөн чанар биш, тэр өөрийнхөө хувьд мөн чанараа олох зөв замаараа л яваа нь тэр биш үү?
-- Еээс ор ноү?